Wiktionary
mnwiktionary
https://mn.wiktionary.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81
MediaWiki 1.39.0-wmf.23
case-sensitive
Медиа
Тусгай
Хэлэлцүүлэг
Хэрэглэгч
Хэрэглэгчийн яриа
Wiktionary
Wiktionary-н хэлэлцүүлэг
Файл
Файлын хэлэлцүүлэг
МедиаВики
МедиаВикигийн хэлэлцүүлэг
Загвар
Загварын хэлэлцүүлэг
Тусламж
Тусламжийн хэлэлцүүлэг
Ангилал
Ангиллын хэлэлцүүлэг
TimedText
TimedText talk
Module
Module talk
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
үйл үгийн цагаар төгсгөх нөхцөл
0
48787
249002
247857
2022-08-13T16:55:59Z
64.119.18.208
/* Жишээ: */
wikitext
text/x-wiki
== Тодорхойлолт ==
Орчин цагийн монгол хэлэнд цагаар төгсгөх '''-на /-нэ,-но,-нө/, -жээ /-чээ/, -лаа /-лээ, -лоо, -лөө/, -в''' гэсэн нөхцлүүд байна. Эдгээр нь утга үүргээрээ бие биеэсээ ялгаатай боловч дараах үндсэн шинжээрээ биеэр төгсгөх нөхцлөөс ялгарна.
# '''Цагийн харьцаа заана'''. Тухайлбал '''-на /-нэ,-но,-нө/''' нөхцөл нь одоо, ирээдүй цагийг '''-жээ /-чээ/, -лаа /-лээ, -лоо, -лөө/, -в''' нөхцөл өнгөрсөн цагийг тус тус заадаг.
#'''Цагаар төгсгөх нөхцөлөөр''' хэлбэржсэн үйл өгүүлэхүүний өмнө утга чимэх '''үл, эс''' гэсэн үг орж үгүйсгэх утга, ард нь даган чимэх '''шүү, даа, бэ, вэ, биз''' гэсэн утга үгс орж батлаг анхааруулах, асуух, эргэлзэх утга илрүүлнэ.
Жишээлбэл: Хажууд байсан харганыг '''эс''' анхаарчээ. Миний хүү л ганцаараа энэ нүсэр ажлыг амжуулж шүү '''дээ'''.
== Ангилал ==
үйл үгийн цагаар төгсгөх нөхцөлийг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж 3 ангилна.
=== Одоо цагаар төгсгөх нөхцөл ===
'''-на /-нэ,-но,-нө/''' нөхцөлийг энгийн бие даасан үйл үгийн үндэс болон үйлийн зэрэгцүүлэн холбох нөхцөлтэй үйл үгийн дараа туслах үүрэгтэй орсон -бай, -суу гэх мэт үйл үгийн үндсэнд залгаж одоо цагийн утга илрүүлнэ.
===== Жишээ: =====
Ингэж суухаар хөгжим сонсооч
===== Жишээ: =====
Должин үнээгээ сааж байна. /бодит тодорхой одоо цаг/.
Ус шингэн боловч мөс болон хатуурна. /ерөнхий хийсвэр одоо цаг/ гэх мэт.
Ерөнхий одоо цагийн утгатай '''-на /-нэ,-но,-нө/''' нөхцөлийг үйлийн одоо цагаар -даг /-дэг,-дог,-дөг/ нөхцөлөөр орлуулж болно.
=== Одоо цагаар төгсгөх нөхцөл ===
'''-на /-нэ,-но,-нө/''' нөхцөлийг үйл үгийн үндсэнд залгаж буй үеэс хойш болох цагийн утга илтгэнэ.
===== Жишээ: =====
Манай хүү удахгүй цэргийн албанд мордоно. /С.Э/
Эрдэм ном сайн сурвал эх орондоо ихийг бүтээнэ. /М.Г/ гэх мэт
Ирээдүй цагаар төгсгөх '''-на /-нэ,-но,-нө/''' нөхцөлтэй үйл өгүүлэхүүний өмнө '''утган чимэх,''' дараа нь '''даган чимэх''' үгс орж төрөл бүрийн баймж утга илрүүлнэ.
=== Өнгөрсөн цагаар төгсгөх нөхцөл ===
-жээ /-чээ/ нөхцөлийг үйл үгийн үндсэнд залгаж өгүүлэгч этгээд тухайн үйлийг биеэр мэдээгүй буюу дам сонссон баймж утга илтгэнэ.
===== Жишээ: =====
Сэрээнэн хэдэн хонио услахаар явжээ.
Хүргэнийхээ хэдэн адууг танилгүй өнгөрчээ гэх мэт.
'''Өнгөрсөн цагаар төгсгөх -лаа /-лээ, -лоо, -лөө/ нөхцөлийг''' үйл үндсэнд залгаж тухайн үйл болж өнгөрснийг өгүүлэгч этгээд өөрийн биеэр мэдсэн (үзсэн, харсан гэх мэт) баймж утга илтгэнэ.
===== Жишээ: =====
Намайг бага байхад манай нутагт нэгэн цэцэн цэлмэг өвгөн байлаа. /Б.Н/
Бид хэдийг шагай харваад сууж байтал нэгэн бадриун эр орж ирлээ. /С.Д/ гэх мэт.
'''Өнгөрсөн цагаар төгсгөх -в нөхцөлийг''' үйл үндсэнд залгаж тухайн үйл хөдлөл эрт болж өнгөрснийг өгүүлэгч этгээд биеэр мэдсэн баймж утга илтгэнэ.
===== Жишээ: =====
Багшийн яриад байсныг одоо л дөнгөж ухаарав. /Д.М/
Хүмүүс цуглаж дуусаад хурал эхлэв. /С.Э/ гэх мэт
rl7jjeak3tx9k30mi17lym8xd4q7vq0