Wiktionary mnwiktionary https://mn.wiktionary.org/wiki/%D0%9D%D2%AF%D2%AF%D1%80_%D1%85%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D1%81 MediaWiki 1.39.0-wmf.25 case-sensitive Медиа Тусгай Хэлэлцүүлэг Хэрэглэгч Хэрэглэгчийн яриа Wiktionary Wiktionary-н хэлэлцүүлэг Файл Файлын хэлэлцүүлэг МедиаВики МедиаВикигийн хэлэлцүүлэг Загвар Загварын хэлэлцүүлэг Тусламж Тусламжийн хэлэлцүүлэг Ангилал Ангиллын хэлэлцүүлэг TimedText TimedText talk Module Module talk Gadget Gadget talk Gadget definition Gadget definition talk үйл 0 25061 249005 240588 2022-08-18T12:21:56Z 103.57.93.250 Арга хэмжээ wikitext text/x-wiki ==Монголоор== ===Арга хэмжээ === ===Үгийн дуудлага=== :[ьilə] ===Үндэсний бичиг=== :{{MongolUnicode|ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ
}} : (үйилэ) [https://mn.wiktionary.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB_%D0%B1%D0%B8%D1%87%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B8%D0%B3%D0%BB%D0%B0%D1%85_%D1%82%D0%BE%D0%B3%D1%82%D0%BE%D0%BB%D1%86%D0%BE%D0%BE Галиглах зарчим] ===Үгийн утга=== :'' I нэр''. :#Хийж бүтээж байгаа ажиллагаа :#Оёх, урлах зүйл, оёдол :'' II нэр''. :#Хувь төөрөг, зовлон :# ===Ойролцоо үг=== ===Нийлмэл үг=== :''' үйл хийх ''' - үйлдвэр хийх :'''гэмт үйл ''' - гэмт явдал :'''сайн үйл ''' - сайн хэрэг явдал :'''ухамсарт үйл ''' - учир утгыг ойлгож танин мэдсэний үндсэн дээр хийх ажил хэрэг :'''үйл үг ''' - юмны үйл, байдлыг заасан үг :''' үйл бүт ''' - хийж буй зүйлээ сайтар хийж дуусгаарай хэмээсэн үйл хийж байгаа хүнд ерөөж хэлэх үг :'''үйл хийх ''' - оёдол хийх :'''үйл сайтай ''' - оёж урлахдаа сайн :'''үйл муутай ''' - оёж урлахдаа муу :'''үйлэнд уран ''' - оёж шидэхдээ гаргуун :''' үйлийн үр ''' - үйлдсэн муу явдлын уршиг нөлөө, үр боловсрол :'''үйлийн үргүй ''' - а.үйлдсэн муу юмгүй; б.маш тун :'''үйлийн үргүй адилхан ''' - маш адилхан :'''үйлийн үрээ хүлээх ''' - үйлээ үзэх :'''үйлийн үрээ үзэх ''' - үйлээ үзэх :'''үйлээ эдлэх ''' - а.зовлонгоо эдлэх; б.хийсэн нүглийнхээ хариуг үзэх :'''үйл тамаа үзэх ''' - туйлаас зовж зүдрэх :'''үйл нь татах ''' - үйл нь хөдлөх :'''ямар үйл нь хатгасан юм бол доо ''' - юундаа бүтэхгүй юмыг хийх гэж тэмүүлээд байгаа юм бол доо ===Зөв бичихзүй=== [https://mn.wiktionary.org/wiki/%D2%AE%D0%B3_%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%BB%D0%B3%D0%B0%D1%85_%D0%B7%D0%B0%D1%80%D1%87%D0%B8%D0%BC Үг хувилгах зарчим] ====Кирил бичгийн зөв бичихзүй==== '''үйл''' ''нэр''. ~ ажиллагаа хорш., үйлийн, үйлд, үйлээс ====Үндэсний бичгийн зөв бичихзүй==== {{MongolUnicode|ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ  ᠶᠢ‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ᠊ᠨ ᠪᠡ᠊‍᠊ᠨ
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠊᠊ᠯ‍ᠠ‍ᠰ
}} : /~ийн /~д /~ийг /~ээс /~ээр /~тэй /~ээ /~с ===Орчуулга=== ===Хоршоо үг=== *'''[[үйл]] [[ажиллагаа]]''' - хэрэг явдлын явц, болц *'''[[үйл]] [[алдар]]''' - үйл хэрэг болон алдар нэр, гавьяа зүтгэл *'''[[үйл]] [[хэрэг]]''' - ажил хэрэг, ажил төрөл, хэрэг зорилго *'''[[үйл]] [[явдал]]''' - хэрэг явдал *'''[[зан]] [[үйл]]''' - хүний аж амьдралтай уялдан хэвшин тогтсон заншил, түүнтэй холбоотой элдэв үйл хөдлөл *'''[[ажил]] [[үйл]]''' - хүний эрхэлж буй хөдөлмөр, хийж буй зүйл *'''[[оёдол]] [[үйл]]''' - үйл үртэс *'''[[үйл]] [[утас]]''' - юм оёх ажиллагаа *'''[[үйл]] [[үртэс]]''' - юм оёж урлах явдал *'''[[үйл]] [[заяа]]''' - заяа тавилан, хувь төөрөг *'''[[үйл]] [[зовлон]]''' - зовлон зүдүүр *'''[[үйл]] [[зохиол]]''' - заяа тавилан, хувь зохиол, төөрөг тавилан *'''[[үйл]] [[лай]]''' - гай барцад, үйлдсэн муу явдлын үр *'''[[үйл]] [[намжир]]''' - хийсэн бүтээсэн зүйл, элдэв зан үйл *'''[[үйл]] [[там]]''' - зовлон зүдүүр ===Товчилсон үг=== :'''ҮА''' Үйл Ажиллагаа :'''ҮАМТ''' Үйл Ажиллагаа, Мэргэжлийн Төвшин ===Хэлц үг=== ====Өвөрмөц хэлц==== :'''үйлийг нь үзэх '''- бусдыг зовоох тамлах :'''үйлийн үргүй '''- үнэхээр, яахын аргагүй :'''үйлээ үзэх '''- ихэд зовж зүдрэх :'''үйл тамаа цайх/үйлээ үзэх '''- ихэд зовлон эдлэх, амсах :'''үйл нь ирэх '''- үхэл нь ирэх :'''үйл нь хатгах '''- бүтэхгүй дээрээ зовлон болох хэргийг хийх гэж дур хөдлөх :'''үйл нь хөдлөх '''- хийхгүй байж болох хэргийг заавал хийнэ гэж байгаад зовлон амсах :'''үйлээ хүлээх '''- хувь заяандаа найдаж хүнд хүчрийг тэсвэрлэх :'''үйлийг нь үзэж үсийг нь сөргөөх '''- зовоох, шаналгах, тарчлаах :'''үйл алдах''' - ''ажил үйлс буруудах''~Хөнгөн үгүүлбэл үг алдах, хөнгөн хөдөлбөл үйл алдах. :'''үйл ирэхэд уул нурах''' - ''дараалсан олон зовлон зүдүүр тохиолдох гэсэн санаа''~Ямар их гай зовлон вэ? Үйл ирэхэд уул нурна гэдэг шиг юм болж, үхэл хагацал надаас салахгүй юм. :'''үйлээ үзэж үсээ халцлах''' - ''ихэд зовж зүдрэх, хүнд бэрхийг туулах''~Энэ муу байшинг барих гэж яаж үйлээ үзэж үсээ халцалсан гэж санана ''(Д.Мягмар, Нэгэн байшингийн тууж)''. :'''үйлээ үзэх''' - ''ихэд зовж зүдрэх''~Гэтэл би алс хязгаар газар, элс тоосонд дарагдаж, зэрлэг монголчуудтай үйлээ үзэж байдаг гэж дотроо атаархан явлаа ''(Ш.Нацагдорж, Мандхай цэцэн хатан)''. ====Хэвшмэл хэлц==== :Муу моринд :Үйл ацан :Орчлон байгаагүй бол :Үйл үүл хаанаас гарах вэ? :Унд хоолонд урагшаа зүтгэнэ :Үйл хэрэгт хойшоо сууна :Үг минь түргэн билээ :Үйл минь бачим билээ :Үг мэдэхгүй хүн олохоор :Үйл мэдэхгүй эм олсон нь дээр :Үг нь түргэн :Үйл нь удаан :Үг нь зөөлөн :Үйл нь хатуу :Үг хэлбэл дуугартал :Үйл эхэлбэл дуустал :Үг яриаг нь сонсохоос :Үйл хөдлөлийг нь үз :Үйл бүт гэхэд мөр зохь гэх бэлгийн үгтэй :Бие амар гэхэд та мэнд гэх мэндийн үгтэй :Үйл бүтээвэл :Үйлийн охь :Үйл бүтээхэд уран хүн :Үг бүтээхэд цэцэн хүн :Үйл гавьяа түүхийн чимэг :Үйлдвэр техник улсын чимэг :Үйл дуустал :Бусдын боол :Үйл зовлон үздэггүй :Үнэний газраар амьдрах :Үргэлж нараар гийгүүлэх :Замбуулин хорвоод төрөх :Үйл ирэхлээр ухаан сурдаг :Гэм ирэхлээр сүсэг төрдөг :Үйл ирэхэд уул нурдаг :Үйл нь ирсэн үнэг :Үсэнд нь шунасан хувраг :Үйл нь ирсэн хулгана :Муурын борвийг маажна :Үйл нь өмнөө :Үр нь хойноо :Үйл түргэн үг удаан :Үйл үйлээ дагадаг :Үнээ тугалаа дагадаг :Үйл үйлээ дагадаг :Хал тамаа дагадаг :Үйл хүнийг хөтөлнө :Үхрийг хүн хөтөлнө :Үйл эзнээ дагадаг :Үнээ тугалаа дагадаг :Үйл эзнээ олдог :Өмхий хүрнэ нүхээ олдог :Үйл эзнээ таньдаг :Үнээ тугалаа таньдаг :Үнэ гэж хүчтэй :Үйл гэж халтай :Үнэг сүүлээрээ хуурдаг :Үйл лайгаар ирдэг :Үнэн гэгч хүчтэй :Үйл гэгч халтай :Үнэхээр тусалснаа муулбал :Үйл үл бүтнэ :Хоол гэвэл хонгис гэнэ :Үйл гэвэл үрчис хийнэ ===Аман зохиолд орсон нь=== ====Зүйр үг==== :Үйлгүй хүүхэн дууламхай :Сүүгүй үнээ мөөрөмхий ''Тайлбар: ажилгүй хүн л завтай байдаг'' ====Цэцэн үг==== :Үйл ирэхэд уул нурах ''Тайлбар: үйлийн үрээс зугтаах аргагүй'' :Үйл нь ирсэн хулгана муурын (сүүлээр тоглох) бөөрийг маажих ''Тайлбар: үйлээ дуудах, гай дуудах'' [[Ангилал:Монголоор]][[Ангилал:Нэр үг]] 8fd0gtit56j90g2f86rp5w23bh701h2